MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МАХ ИМПЕКС” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-13

Нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

“Мах Импекс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (зуун) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашгийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 49-р тогтоолын дагуу 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ