MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МАХ ИМПЕКС” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-20

Тус компани 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

“Мах импекс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 40 тоот тогтоолоор компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд 100 /нэг зуу/ төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ