MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЮКС ЗАНАДУ ГРУПП" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-11-19

2021 оны 12 сарын 25-ны өдрийн 11:00 цагт /цахим хэлбэрээр/

""Люкс занаду групп"" ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №02 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Хугацаа: 2021 оны 12 сарын 25-ны өдрийн 11:00 цагт /цахим хэлбэрээр/

Хуралдах газар: Хурлыг Зүүм /Zoom/ платформыг ашиглан цахимаар зохион байгуулах бөгөөд нэвтрэх хаягийг хуралд оролцохоор хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн емэйл хаяг уруу 2021 оны 12 сарын 25-нд info@luxxanadu.com хаягаар хүргүүлнэ.

Бүртгэх өдөр: 2021-12-06-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Дүрмийн шинэчилсэн найруулга батлах;

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох;

3.Төлөөлөн удирдах зөвлөлийн төсвийг батлах;

4. 2022 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг танилцуулах;

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ