MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН КАСТОДИАНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛTЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА

2014-09-22

Кастодианы үйл ажиллагааны ахисан шатны ээлжит сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион явууллаа.

Кастодианы үйл ажиллагааг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор банкны мэргэжилтнүүдэд тусгайлан зориулсан Кастодианы үйл ажиллагааны ахисан шатны ээлжит сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион явууллаа.
Сургалтыг Лондонгийн хөрөнгийн бирж группийн ахлах зөвлөх Брюс Лоренс удирдан явуулсан бөгөөд Компанийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа (Corporate actions)-ны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Дашрамд дурьдахад өмнөх сургалтаар Кастодианы үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэн явуулахад тулгарч болох аливаа эрсдэл, хүндрэл бэрхшээлүүд, олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл олгож байсан.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ