MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА

2011-04-19

Лондонгийн Хөрөнгийн Бирж /ЛХБ/ Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-тэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолтой холбогдуулан ЛХБ-ийн Гүйцэтгэх захирал ноён Хавиер Ролет болон албаны бусад хүмүүс 4-р сарын 6, 7-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Тэрээр ажиллах хугацаандаа Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн Яам, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яам, Төрийн Өмчийн Хороо, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол банк болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөөд байна.