MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНДМН ББСБ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03

Эхний хагас жилийн байдлаар нийт орлого 3.4 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг 1 тэрбум төгрөгт хүрэв.

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг санхүүгийн ахлах шинжээч М.Номин танилцууллаа. Тайлант хугацаанд системийн шинэчлэлд анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Дижитал хөрөнгө оруулалт - "Лэнд Бонд"-ыг МХБ-д бүртгүүлж, олон нийтээс 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.

  • Нийт орлого 3.4 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг 1 тэрбум төгрөг хүрэв.

  • Crypto exchange Binance дээр төлбөрийн хэрэгслээр нэмэгдэв.

  • Тогтвортой Санхүүжилтийн Холбоонд гишүүнээр элслээ.

  • Хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг 2 дахь удаагаа зарласан байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ