"ЛЭНДМН ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
"ЛэндМН Бонд" нээлттэй өрийн хэрэгсэл гаргах замаар нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд системийн шинэчлэлд анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:
"ЛэндМН Бонд" нээлттэй өрийн хэрэгслийг амжилттай гаргаж, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн байна.
Системийн хөгжүүлэлт хийж, зээлийг хэсэгчлэн төлөх болон бонус оноогоор шимтгэлийн хэмжээг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мен үетэй харьцуулахад 12 хувиар өсч, 2.8 тэрбум төгрөгт хүрчээ.
"ЛэндМН ББСБ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ