MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНДМН АКТИВ ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2022-11-01

"ЛэндМН Актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг " LABS" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/4173 тоот албан бичгийн дагуу "ЛэндМН Актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 11 дугаар сарын 1-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр боллоо.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн зургаа дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “ЛэндМН Актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг " LABS" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ