MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНД БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-09-04

Арилжааны системд нийт 90,000 ширхэг буюу 9,000,000,000 /есөн тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 89 хөрөнгө оруулагчийн 89 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар бүртгэгдсэн “Лэндмн ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 90,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.

Тус өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

“Лэнд бонд”-ын үндсэн андеррайтераар “Райнос инвестмент ҮЦК”, туслах андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК”, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-иуд ажилласан бөгөөд арилжааны системд нийт 90,000 ширхэг буюу 9,000,000,000 /есөн тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 89 хөрөнгө оруулагчийн 89 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ