MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНД БОНД" ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАНА

2021-06-24

“ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй бондыг бүртгэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 258 тоот тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 30-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ