MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНД ББСБ" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭНЭ

2022-04-04

"Лэнд ББСБ" ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсгийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1255 тоот тушаалаар "Лэнд ББСБ" ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ