MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"КРИПТО ҮНДЭСТЭН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2022-12-23

"Крипто үндэстэн" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 тоот албан шаардлагын дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн үнэт цаасны үсгэн кодод өөрчлөлт оруулах үйл ажиллагаа бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоогоод байсан билээ.

"Крипто үндэстэн" ХК-ийн оноосон нэрийг өөрчилсөнтэй холбоотой "ҮЦТХТ" ТӨХХК-д тус компанийн үнэт цаасны үсгэн кодод өөрчлөлт /CNF үсгэн кодтой болсон/ оруулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 352 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ