MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ" 4-Р САРЫН 13-НЫ ӨДӨР БОЛНО.

2019-04-10

МҮЦАЭХолбоо нь ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтнуудад зориулсан “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг 2019 оны 4 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулна.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөнтэй холбогдуулан МҮЦАЭХолбоо нь "Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт"-ыг тогтмол зохион байгуулж байна.

Ээлжит сургалт 2019 оны 4 дугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдах тул сонирхсон иргэд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ