MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

КОМПАНИЙН БОНД, ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА

2025-09-30

Компанийн бондын анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг 90 хувь буурууллаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан "Арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 343 дугаар тушаалаар батламжиллаа.

Энэхүү батламжлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр:

  • Компанийн бонд: Анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 90% бууруулж, 0.0157%;

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас: Анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 50% бууруулж, 0.0787%-иар тус тус тогтоосон бөгөөд "Арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааны шимтгэл буурснаар компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах үйл явцыг дэмжих, өртөг зардлыг бууруулах эерэг нөлөөтэй юм.

"Арилжааны журам"-ын шинэчлэн баталсан нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event