Үйл явдал
”ХЯЛГАНАТ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЖЭЭ
2011-06-08
”Хялганат” ХК-ийн нийт хувьцааны 83,19 хувийг эзэмшигч нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг тендер санал зарлан худалдан авахаар шийдвэрлэжээ.
Тендер саналаар худалдаж авах нэгж хувьцааны үнэ 5,000 /таван мянган/ төгрөг ба 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тендерийн хүчинтэй хугацааг тогтоосон байна.