Үйл явдал
ХУВЬЦААНЫ БАГЦЫН АРИЛЖААНЫ ҮНИЙН ДҮНГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧИЛЛӨӨ
2018-03-01
Зах зээлийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу хувьцааны багцын арилжааны үнийн дүнгийн доод хэмжээг 250.0 сая төгрөг байсныг 100.0 сая төгрөг болгон өөрчлөлт орууллаа.
Зах зээлийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу хувьцааны багцын арилжааны үнийн дүнгийн доод хэмжээг 250.0 сая төгрөг байсныг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/32 дугаар тушаалын дагуу 100.0 сая төгрөг болгон өөрчлөлт орууллаа. Багцын арилжааны үнийн дүнгийн өөрчлөлтийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ