MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХУВЬЦААНЫ АРИЛЖААГААР 517.9 САЯ, ЗГҮЦ-НЫ АРИЛЖААГААР 31.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015-03-24

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 359,246 ширхэг үнэт цаас арилжигдаж 32,138,393,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 21 хувьцаат компанийн 43,042 ширхэг хувьцаа нийт 517,993,458.00 төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 15.435%-ийн хүүтэй, нийт 316,204 ширхэг ЗГҮЦ нийт 31,620,400,000.00 төгрөгөөр арилжигдаж, нийт 32,138,393,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 964.39 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.73%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ