MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

2014-09-22

“Монгол секюритиес” ХК,“Дорнод Хүнс” ХК,“Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов гарлаа.

“Монгол секюритиес” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, тус хурлаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагаанд мөрдөх журмыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

“Дорнод Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэж, хурлаар Компанийн дүрэм, ТУЗ болон ТУЗөвлөлийн дэргэдэх хороодыг сонгох, Компанийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

“Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18:00 цагт хуралдахаар болсон бөгөөд хувьцаа эзэмшигчдийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэнэ. Хурлаар 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус нэгдүгээр хурлын 01 тоот тогтоолын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ