MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-10-02

Ээлжит бус хурал 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10:00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-иудын ээлжит бус хурал 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10:00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэнэ.

Тус хурлаар “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-ийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмж хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэх юм.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ