MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД МХБ-Д АЖИЛЛАЛАА

2011-06-06

Монгол улсын Хууль зүйн сайдын 2011 оны 02-р сарын 28-ны өдрийн тушаалаар Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэл бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Хууль зүйн дэд сайд В.Удвалаар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн өнөөдөр МХБ-ийн үйл ажиллагаатай танилцаж уулзалт хийлээ. Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай МХБ-ийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийсэн бөгөөд ажлын хэсгийнхэн үнэт цаасны арилжаатай танилцаж, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан байна.