MSE
Бусад мэдээ
Ногдол ашиг

"ХҮРД" ХК 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18

Тус компани нэгж хувьцаанд оногдох ашгийг 3550 төгрөгөөр тогтоосон байна.

"Хүрд" ХК нь Компанийн тухай хуулийн 46.1 дэх заалт, 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл, хэтийн төлөвийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 01 тогтоолоор нэгж хувьцаанд оногдох ашгийг 3550 (гурван мянга таван зуун тавь) төгрөгөөр тогтоосон байна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөрт багтаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#dividend