MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-05-31

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулагдана.

Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Энэхүү хурлаар "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-ийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

Хугацаа, байршил: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын "Соёмбо" танхим

Бүртгэлийн өдөр: 2023.06.19-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;

  2. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийг батлах тухай;

  3. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  • "Худалдаа, хөгжлийн банк"-ны танилцуулга;

  • "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийн төсөл;

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай" тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрэм батлах тухай тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төсөл.

Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр

Утас: 11328227

Цахим хаяг: boardoffice@tdbm.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ