Үйл явдал
ХОЁР КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2011-12-16
Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.38, 50.3 дахь заалт, “Мөнх-Үндэс” ХК, “УСИБ” ХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2011 оны 12-р сарын 16-ны өдрийн 227, 228 тоот тушаалаар “УСИБ” ХК-ийн оноосон нэрийг “МҮДИКС” ХК, “USB” үсгэн кодыг “MUDX” болгож, харин “Мөнх-Үндэс” ХК-ийн оноосон нэрийг “Блюскай секьюритиз” ХК, үнэт цаасны “AHR” үсгэн кодыг “BSKY” болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.