MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ХӨВСГӨЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2021-05-25

"Ард секюритиз ҮЦК" ХХК нь "Хөвсгөл" ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор тендер санал гаргасан байна

"Ард секюритиз ҮЦК" ХХК нь 2021 оны 4-р сарын 20-ны өдөр "Хөвсгөл" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 93.71 хувь /48,690 ширхэг/ буюу хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу тус компани нь "Хөвсгөл" ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 63.25 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 48,690

Худалдан авах тоо ширхэг: 3,266 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078181 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ