MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-03-19

2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 14.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"Хөвсгөл Геологи" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 14.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр тогтоож, 2019 оны 4-р сарын 29-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-д байрших хувьцаа эзэмшигчдийн дансаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ