Үйл явдал
"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА” ХК-ИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО.
2018-05-07
“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хувьцааны арилжааг түр зогсоолоо.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 5 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот албан шаардлагаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн хувьцааны арилжааг хувьцааны байршуулалт "ҮЦТХТ"-д хийгдэх хүртэлх хугацаанд түр зогсоолоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ