MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2021-12-06

"Хөсөг трейд" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна.

С.Жавзан-Орлом, Г.Маргад, болон Д.Бадам нар нь "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, болон Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Хөсөг Трейд" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 73,505

Худалдан авах тоо ширхэг: 195,223

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 12 сарын 03-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 01 сарын 04-ний өдөр

Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2022 оны 01 сарын 06-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот, И-мэйл хаяг: investment@apex.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 75107500 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ