MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-05-12

"Хөсөг трейд" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 05-р сарын 21-ний өдрийн 16.00 цагт хуралдахаар болжээ.

"Хөсөг трейд" ХК -ийн 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 25-ны өдрийн 11.30 цагт хуралдахаар товлогдсон байсан боловч Монгол улсад Ковид-19 цар тахлын дэгдэлт ихэссэний улмаас Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан ээлжит хурлыг хойшлуулан 2021 оны 05-р сарын 21-ний өдрийн 16.00 цагт хуралдуулахаар болсон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ