Үйл явдал
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИДЭВХ НЭМЭГДЭЖ БАЙНА
2015-04-22
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдийн идэвхийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 дахин нэмэгдсэн байна.
Дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох идэвхийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 дахин нэмэгдэж, 1.1 тэрбум төгрөгт хүрч эрс нэмэгдсэн байна.
Үүний гол шалтгаан нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дахин арилжсан явдал бөгөөд тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өнгөрсөн 1 дүгээр сард эхлүүлж, итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоог нэвтрүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
https://magic.piktochart.com/embed/5662846-untitled-report
Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ