MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТОП-20 ИНДЕКС ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

2021-02-25

ТОП-20 индекс 34116.86 нэгж, зах зээлийн үнэлгээ 3,561,093,284,790.06 төгрөгт тус тус хүрсэн нь Монголын хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсанаас хойшхи 30 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 32,954.97 нэгж, зах зээлийн үнэлгээ 3,547,710,076,404 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ТОП-20 индекс 34116.86 нэгж, зах зээлийн үнэлгээ 3,561,093,284,790.06 төгрөгт тус тус хүрсэн нь Монголын хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсанаас хойшхи 30 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.

ТОП-20 индексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ