MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТҮҮД ДАХИН ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2021-08-27

Монголын хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн 1 их наяд төгрөгийг, ТОП-20 индекс 41 мянган нэгжийг, зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд төгрөгийг тус тус давснаар хөрөнгийн зах зээлийн түүхэн дээд үзүүлэлтүүд дахин шинэчлэгдлээ.

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу дотоодын хөрөнгийн зах зээлд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 26 жилийн түүхэн ойн өмнөх өдөр Монголын хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн 1 их наяд төгрөгийг, ТОП-20 индекс 41 мянган нэгжийг, зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд төгрөгийг тус тус давснаар хөрөнгийн зах зээлийн түүхэн дээд үзүүлэлтүүд дахин шинэчлэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ