ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 3 САРЫН 17-НД ЭХЭЛНЭ
Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох дараагийн сургалт 3 дугаар сарын 17-нд эхэлнэ.
Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулж байгаа ба морин жилийн анхны сургалт 3 дугаар сарын 17-ны өдөр эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн байранд санхүүгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлагууд, үнэт цаасны зах зээлд ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн, их дээд сургуулийн багш нар хичээлийг удирдан явуулна.
Тус сургалтанд хамрагдахыг хүссэн зах зээл сонирхогч, оролцогч иргэн та бүхэн манай сургалтын төвийн 11313747-140 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлж болно.
Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд энд дарж бүртгүүлнэ үү.
Сургалтын Төв
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ