MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-24

Санхүүгийн зохицуулах хорооны "Санхүүгийн хүртээмж" танхимд зохион байгуулагдсан тус сургалтад эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдлаа.

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” ТББ хамтран 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилт татах боломжууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар:

  • Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалт сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг,

  • Хөрөнгийн бирж дээр санхүүжилт татах боломжууд сэдвээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж,

  • Биржийн бус зах зээл дээр санхүүжилт татах арга аргачлал сэдвээр МҮЦАЭХ-ны Биржийн бус зах зээл хариуцсан ахлах менежер Г.Хаш-Эрдэнэ,

  • Тогтвортой санхүүгийн суурь ойлголт, чиг хандлага сэдвээр Тогтвортой санхүүгийн холбооны ахлах менежер Г.Янжинлхам нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ