MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХИШИГ УУЛ" ХК-ИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БАЙНА

2025-01-27

2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 295,206 ширхэг хувьцааг иргэн Я.Нэргүйн дансанд шилжүүлжээ.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Өмчийн харилцааны газраас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2/81 тоот албан бичиг, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 02 тоот тогтоол худалдах, худалдан авах гэрээний дагуу Орон нугтийн өмчийн 90-10 тоот данснаас "Хишиг Уул" ХК-йн 295,206 ширхэг хувьцааг иргэн Я.Нэргүйн дансанд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд холбогдох бүртгэл хийгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ