MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХАС БАНК" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-12-15

"Хас Банк" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт хэлбэрээр явуулна.

"Хас Банк" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн R-2023-84 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахгүйгээр эчнээ санал хураалт хэлбэрээр явуулахаар боллоо.

Хурлын материалтай танилцах газар: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн банкны цахим хуудсанд (www.xacbank.mn) болон ажлын өдрүүдэд өөрт ойр үнэт цаасны брокер, дилерийн компаниудад 10:00-17:00 цагийн хооронд хандаж хурлын материалтай танилцах боломжтой.

Эчнээ санал хураалтын үргэлжлэх хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр.

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд:

1. "Хас Банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай

2. "Хас Банк" ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг зарлан хуваарилах тухай

Холбоо барих:

Утас:+(976)-8508-1888

Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд

Эчнээ санал хураалт зохион байгуулах комисс

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ