Үйл явдал
ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
2022-11-29
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 25-ны өдрийн 650 дугаар тогтоолын дагуу нэр бүхий 3 үнэт цаасны компанийн харилцагчдыг "Гүүдсек ҮЦК" ХХК-д шилжүүлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 650 тоот тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалтттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон "Азиа пасифик секьюритис" ХХК (15,407 харилцагч), "Гендекс" ХХК (2,008 харилцагч), "Монгол хувьцаа" ХХК (121 харилцагч) -ийн харилцагчдыг үнэт цаасны дансаа "Гүүдсек ҮЦК" ХХК-д нэмэлт төлбөргүйгээр нээлгэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ