MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХАНШ ИНВЕСТ" ХХК-ИЙН БРОКЕР, ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2013-12-09

“Ханш инвест” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 483 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.

"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.12, 8.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Ханш инвест” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 483 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.

Тус компанийн харилцагчдыг брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх юм.

СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 483 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ