MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ХАЙ БИ ОЙЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-04-24

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон бөгөөд тус хөл хорио сунгагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2021 оны 04 сарын 06 өдөр

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

a. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ- ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах

b. Компанийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах

c. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийн сонгох

d. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах /Мэдээлэл тул санал хураахгүй/

"Хай Би Ойл" ХК-ийн хувьцаа эзэмшигчид брокер, дилерийн компаниудаараа дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилан nairaa1208@gmail.com илгээх боломжтой. Мөн хурал 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 10:00 цагт https://zoom.us/client/Latest/ZoomInstaller.exe энэ хаягаар ZOOM программыг татан авч Meeting ID 991 580 0570, Passcode 88035811 оруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоно уу.

Саналын хуудсыг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээж авна.

Холбоо барих: 88035811

И-мэйл хаяг: nairaa1208@gmail.com

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ