MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-10-17

"Хаан банк" ХК-ийн ам.долларын "Ногоон бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг KBMG-BD-17/10/27-C0076 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

Тус хөтөлбөрийн хоёрдугаар транчийн стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгосон 25 сая ам.долларын "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ам.долларын "Ногоон бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг KBMG-BD-17/10/27-C0076 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ