MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2023-01-02

"Таван Богд Трейд" ХХК нь өөрийн охин компани болох "Жуулчин Дюти Фрий" ХК-ийн нийт 19,007 ширхэг энгийн хувьцааг худалдан авах санал гаргалаа.

"Таван Богд Трейд" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах саналыг гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 69,700 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 46,355 ширхэг

Худалдан авах тоо ширхэг: 19,007 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1, Хаан банк цамхаг, 10 давхар 1001 тоот

И-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com

Дэлгэрэнгүй мэдээллийг 72727282 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ