MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЛОО

2019-05-16

"Жинст-Увс" ХК-д "Ард Санхүүгийн Нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэх үйл ажиллагаатай холбоотойгоор үнэт цаасны арилжааг зогсоохоор боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 3-р ангилалд бүртгэлтэй "Жинст-Увс" ХК-д "Ард Санхүүгийн Нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн бөгөөд "Үнэт цаасны төдлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д өмчлөх эрхийн бүртгэл хийхтэй холбоотойгоор СЗХ-ны Улсын байцаагчийн 29 тоот албан шаардлагын дагуу "Жинст-Увс" ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ