MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-05-16

"Жинст Увс" ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэн байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Жинст Увс" ХК нь 2018 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа "Жинст Увс" ХК-д "Ард санхүүгийн нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2018 оны 4-р сарын 28-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 6-р сарын 15-ны өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 1,547 төгрөг

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Жинст Увс" ХК болон "Ард Секюритиз ҮЦК" ХХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Жинст увс" ХК: УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр, Холбогдох утас: 11-321899, 86110400, 90001991

"Ард секюритиз ҮЦК" ХХК: УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр, Холбогдох утас: 11-321899, 94100304, 88116549

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ