MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ИТГЭМЖЛЭГДСЭН ЭТГЭЭДЭЭР БҮРТГҮҮЛЭХ ТЭЭВЭР ЛОГИСТИК, АГУУЛАХ, ТЕРМИНАЛ, ЛАБОРАТОРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2023-07-18

Итгэмжлүүлэх хүсэлтээ itgemjlel@mse.mn хаягт хандан цахимаар илгээнэ үү.

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тус хуулийн 5.7, 9.1.13-р заалтын дагуу биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх байгууллагууд итгэмжлүүлэх албан хүсэлтээ, хавсаргах баримт бичгийн хамт itgemjlel@mse.mn хаягт хандан илгээнэ үү.

“Биржийн зах зээлийн зарим оролцогчийг итгэмжлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах журам”-тай энд дарж танилцана уу.

Итгэмжлэл хүссэн өргөдлийн маягтыг эндээс татаж авах боломжтой.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ