MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД АРИЛЖАА НЭЭЖ ЦАН ЦОХИЛОО

2019-02-20

Монголын хөрөнгийн биржийн 5914 дэх арилжааг "Глобал" ОУДС-ийн багш, сурагчдын төлөөлөл нээж цан цохилоо.

Монголын хөрөнгийн бирж нь олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх олон ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр "Глобал" ОУДС-ийн багш, сурагчдын төлөөлөл МХБ-д зочилж үнэт цаасны 5914 дэх арилжааг нээж, зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамрагдлаа. Дашрамд дурдахад эдгээр сурагчид эдийн засгийн суурь хичээлийн хүрээнд нээлттэй хувьцаат компанийн загвараар зохиомол компани үүсгэн ажилласан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ