Үйл явдал
IPO ХЭРХЭН ХИЙХ ТАЛААР СЕМИНАР БОЛНО
2016-03-14
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) хэрхэн хийх талаар семинар зохион байгуулна.
2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ), Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) болон давхар бүртгэл (dual-listing)”-ийн 2 дахь удаагийн сургалтыг Туушин Бэст Вэстэрн зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Та бүхнийг хөрөнгийн зах зээлийн хөгжлийн дараагийн үе рүү хөл тавих арга хэмжээг сонирхоно гэдэгт итгэлтэй байна.