MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2019.06.10-НД ЭХЭЛНЭ

2019-06-04

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах боломжтой боллоо.

СЗХ-ны даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/2369 тоот албан тушаалаар "Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонтой холбогдуулан хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ