"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
"Инвескор ББСБ" хувьцаат компанийн бондын хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100,000 ширхэг, 3041 (INVA) кодтой "Инвескор бонд 2.0"-ын 5 дугаар транчийн өрийн хэрэгслийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалт болон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/1139 тоот албан бичгийг тус тус үндэслэн "Инвескор ББСБ" хувьцаат компанийн бондын хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100,000 ширхэг, 3041 (INVA) кодтой "Инвескор бонд 2.0"-ын 5 дугаар транчийн өрийн хэрэгслийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ