MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-06-17

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт болно.

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн № А/20 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2019 оны 7-р сарын 25-ны өдрийн 14:00 цагт

Хуралдах газар: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж-39, Корпорейт Хотел энд Конвеншн Центрын “Ивент Холл”-д

Бүртгэлийн өдөр: 2019 оны 7-р сарын 1-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • 2019 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тайлагнах;

  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах;

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны төсөв батлах.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компани болон Cүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 14210, Худалдаа, хөгжлийн банкны төв байранд байрлах "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК-ийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 7709 0077

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ