MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-11

Нэгж хувьцаанд 60 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

“Инвескор ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/08 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4,544,656,860 (дөрвөн тэрбум таван зуун дөчин дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун жаран) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 60 (жаран) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 23-ны өдөр нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ