MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2024 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-10

Нэгж хувьцаанд 20 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

“Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/30 тоот тогтоолоор компанийн 2024 оны хоёрдугаар хагас жилийн эцсийн цэвэр ашгийн 77.8 хувийг буюу 3,697,783,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 20 (хорь) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ